кристиан лутц tropical gift

Энэхүү бүтээлийн цуврал гаргахдаа, швейцарын гэрэл зурагчин Герхард Лутц эссе бичээгүй. Эссе бичихийн оронд өдрийн тэмдэглэл, хүмүүстэй хийсэн ярилцлага толилуулав. Уг уран бүтээлчийн бүтээл, гаргасан ном нь 2011 оны Германы Фото Зурагт номын гэх мэт уралдаануудын тэргүүн шагнал хүртсэн.
Сониуч иргэдэд бүтээл нь яг юугаар сонирхолтой бэ, мөн юугаар бусад уран бүтээлчдээс ялгардгийг бүрэн дүүрэн тайлбарлах тун амаргүй. Бас хэлний онцлогийг анхааруулах хэрэгтэй: : герман хэлээр gift гэдэг үг, хор гэсэн утгатай.

2009 оны 11 сараас ба 2010 оны 5 сарын хооронд фото зурагчин Кристиан Лутц Нигер улсад 3 удаа зочилжээ. Уран бүтээлч байгалийн хишиг буюу газрын тос ба хийн түлшний үнэ цэнийг судалж, ойроос харах зорилготой байжээ. Манай гаригийн хамгийн их бохирдсон хэсгүүдийн нэг Нигер мөрнөөр аялж, байгалийн баялгийн томоохон бизнес ямар үр дүнтэй байдаг, Лагос ба Абужа хотын хавийн ая тухтай орд харшуудаар зочилжээ. 
Нигери Улс бол ХБНГУ-ын ба бусад европын орнуудын газрын тос ба газрын хийн түлшний томоохон нийлүүлэгч юм. Нигери улсын хүн амын 90% туйлын ядууралд амьдардаг бөгөөд, дундаж наслалт нь 40 нас, өдрийн орлого: 2$-оос бага. 
Хээл хахууль ба төрийн ялзрал нь дээд хэмжээнд хүрсэн бөгөөд, хүүхдийн цэцэрлэг, сургууль гэх мэт үйлчилгээ нийгмийн үйлчилгээ бүрэн үгүй болсон.

Богино ярилцлагууд.
(Ярилцагчид овог нэрээ нууцлахыг хүссэн тул, нэрийг нь овоггүй бичиж авсан болно)

Бертран, Бельги Улсын иргэн, 32 настай. Нигери улсад 3 жилийн өмнө ирсэн.
«Эхний жилдээ хийсэн орлого маань, миний эцэг эхийн Испанид байгаа хоёрыг худалдан авахаар орлого олж байсаньraquo;

Нэнси,
Их Британи улсын иргэн, 34 настай дипломат, хэдэн сарын өмнө Нигери улсад ажиллаж эхэлсэн.
«Би Лагос (Нигери улсын нийслэл) хотод хүмүүстэй ярихад, надад их хэцүү байдаг. Учир нь би хэлмээр байгаа бүхнээ хэлж чадахгүй. Заримдаа харилцаж байгаа хүн хэн нэгний танил байж болох тул, би харьцаа холбоогоо нуудаг.»

Тайво, Нигери улсын иргэн, 44 настай. Америкын газрын тосны олборлогч компанийн ажилтан. «Бид удалгүй нутгаа орхиж я
вна. Харшийнхаа хашаан дээрх өргөст тор зүгээр нэг чимэг нь биш гэдэг нь ойлгомжтой. Бослого болсон тохиолдолд хүмүүс хашааг эвдэж, биднийг дайрах болно.»

Коринн,
Бельги улсын иргэн, Бертраны эхнэр.
«Би ийм сэтгэл хангалуун байгаагийн гол учир нь, Бертрандын Нигерид олдог мөнгөнд биш. Намайг энд аз жаргалтай байлгадаг юм нь гэвэл, өдөр тутмын ая тух юм. Европт бид хүүхэд хардаг хүн, үйлчлэгч эмэгтэй, тогооч, Бертран ба надад тус тус үйлчилдэг жолооч хөлсөлж хэзээ ч чадахгүй.»

Жүльем, Франц улсын иргэн, 30 настай. Хоёр жилийн өмнөөс Францын газрын тос олборлогч компанийг төлөөлж ажиллаж эхэлсэн.
«Нигери бол сэжиг хүргэм орон. Гэвч бизнес бол гайхалтай. Энэ бол нэг төрлийн тоглоом юм. Энэ тоглоомд би заавал хожих хэрэгтэй. Хэрэв би хамаг хүчээ шавхан, энэ улс орны өгч чадах бүхнийг аваагүй тохиолдол, миний өрсөлдөгч намайг сөрж, намайг тоглоомоос шахах болно»

Петер, Британий иргэн, 54 настай. Дөрвөн жилийн өмнөөс Нигерид ирсэн.
«Энэ газар шиг орнуудад бизнес хийнэ гэдэг, хар тамхи хэрэглэхтэй адил. Нэг удаа эхлээд, амтаршиж орсон тохиолдолд хэрэглэх хэмжээ нь улам ихэсдэг. Улам ихийг олох, улам их ашиг олно гэдэг маш том ачаа. Би энэ бүгдийг орхиод явмаар л байна. Гэвч энэ бүгдийг эрүүл саруул биш гэдгийг мэдсээр байгаа хэрнээ, зүгээр нэг орхиод явж чадалгүй, улам гүн сорогдсоор байгаа»

Бертран надад Зул сарын баярыг ганцаараа өнгөрүүлсэн тухай ярив: «Өдөрт ганц л шил ууна гэж би маш их хичээдэг байсан. Үгүй бол, эндxийн ихэнх гадаадууд шиг дуусна байна. »

Петер Нигери улсад анх ирсний дараа, нийгмийн ядуурлын хэмжээнд цочирдож байснаа дурсав. Нэгэн төрийн түшмэл өнгөрсөн жил түүнийг хөдөөний тосгонд урьж гэнэ.
«Намайг хот буцах замд өөдөөс эхний Landrover-тэй зөрөв. Энэ мөчид миний анхны бодол бол, энэ машины үнээр тэр тосгоныг жилийн туршид хооллож болно гэж бодож билээ» гэв.

Гильем: «Европт бол би цагаан арьстангуудын дундах энгийн л нэгэн цагаан арьстан. Энд бол надтай тоож харилцахаас өөр арга байхгүй»

Йеванде, Нигери улсын иргэн. Газрын тос ба хийн түлшийн нийлүүлэгч компанийн менежер:
«Бидний ажилтнуудын амтаршиж байгаа амралтын өдрүүд бол, эрх биш. Энэ бол ямба»

Мартин: «Нигер голын хавьцаа хүмүүс ямаршуу аж төрж байгаа нь надад огт падлийгүй. Би зэвсгийн наймаа хийж болох л байлаа. Гэвч эмэгтэйчүүдийн наймааг би буруушаадаг»

Петер миний Нигер голын хавиар дарсан зургийг харахыг хүсэв. «Хэрэв чамд байгалийн, бас нутгийнхны аж амьдралын тухай хөөрхөн зураг байвал манай фирм зургуудыг чинь  худалдан авч, Лондон дахь төвийн үзүүлэн болгож болно» гэв.

Мохамед, шөний харуул.
Намайг нисэх буудал хүргэх машинд явахын өмнөхөн дөхөж ирээд: «Чи яагаад явж байгаа юм бэ? Чи энд амжилттай байж болно шүү дээ, манай дарга шиг. Энд үлдээд газрын тосны бизнес хийгээч. Чи энд бөөн мөнгө хийж болно. Олсон мөнгөөрөө том байшин бариулаад, над шиг хүмүүсийг өөртөө ажиллуулахгүй юу» гэж ятгав.

~ by AmonRa on May 20, 2011.

4 Responses to “кристиан лутц tropical gift”

  1. Европоо гэж. Азтай тив шүү.

  2. Аз ий…?

  3. Цагаан арьстан болж төрөх азтай юм аа гэж. Бас европт төрнө гэдэг. Азтай л хувь заяа юм даа

  4. xaxa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: