язгуур урлагийн тухай мэдээ

-Хөдөө орон нутагт нүүдэлчин Монголчуудын соёлын өв, түүнийг өвлөн тээгчид жилээс жилд цөөрч, зарим төрлүүд бүр устаж үгүй болоход хүрээд байгаа гэдэг. Ер нь газар дээр нь очиж үзэхэд ямаршуу байдалтай байна вэ?

-ЮНЕСКО-д бүртгүүллээ, дэл­хийд данстай болчихлоо гэж санаа амраад хаяж болдоггүй эд л дээ. ЮНЕСКО-д бүртгэнэ гэдэг чинь цаанаа энэ их ард түмний өвийг та бүхэн авч явж чадаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах том шалгуур. Нэг ёсондоо нэхэл юм шүү дээ. Та нар яаж хадгалж байна вэ, яаж өвлөн уламжилж байна вэ, Монголын маргаашд энэ агуу урлагийн өвийг яаж хүргэх юм бэ гэдгийг хатуу барих гэж дэлхий бүртгэсэн хэрэг. Энэ их ард түмний өв соёлыг амьд байлгах гэж бид бүртгүүлсэн гэж ойлгох ёстой. Түүнээс биш би, чи бүртгүүлсэн гэж хэрэлдэх асуудал биш. Цаашид яаж хамгаалах вэ, хойч ирээдүйд уламжлуулан үлдээх асуудал чухал юм.

Энд

Давамгай соёлд уусаж байгаа ч, арчилж хамгаалж яваа эрчүүд бий. Энэ хүний хийж байгаа ажил яагаад чухал, харин тайзан дээр уйлагнаж, хүүхэн гуйсан эрчүүдийн ажил амьдрал хоёр сохор зоосны үнэ цэнэтэй бэ? гэдэг асуултын хариуг өгөх туньnbsp; амаргүй- ганц ярилцлага, ганц сэдэв үүнд хүрэлцэхгүй.
Ойлгохгүй байгаа хүмүүст энд чадах ядахаараа бичсэн байгаа.
Бас энд.
Бас энд.
Бас энд.
Бас энд.

~ by AmonRa on May 25, 2011.

3 Responses to “язгуур урлагийн тухай мэдээ”

  1. Саяхан Фэйсбүүк сайтаар “Монгол улсын албан ёсны бичиг аль нь байх ёстой вэ? – монгол бичиг, кирилл, латин” гэсэн санал асуулга явагдаж, 300гаад хүн хамрагдсанаас талаас илүү нь монгол бичиг гэцгээсэн байна. Масс гэхээрээ л дандаа сохор сонголт хийх албагүй юу эсвэл энэ нь зүгээр сэтгэл хөдлөлөөрөө хандсан асуудал байв уу? Мөн дээр энэ блогт тавигдаж байсан “хорих уу” гээд видео бичлэгийн араас адил сэдэвтэй олон богино хэмжээний үзэл суртлын анимэйшн их гардаг болсон байна. Ер нь онлайн орчинд монгол соёлоо авч үлдье гэсэн хандлага их хүчтэй ажиглагдах болсон.

  2. Давамгай соёлд уусаж байгаа ч, арчилж хамгаалж яваа эрчүүд бий.gj bna uneheer bga tiim humuus olon bolbol bur l sain bna. ta ooroo haana baidag ve mongold uu gadaadad uu gadaadad bol ene setgelgegee mongoldoo heregjuulbel bur l sain baih baihdaa tand amjilt husye

  3. @Зочин_1: чиний асуусныг тайлбарлах тун амаргүй. Оролдоод үзье, гэвч нилээд тойруу замаас эхлэх хэрэгтэй болно. бид өөрсдийгөө алдагдсан үе гэж дүгнэж болно. Хамгийн түрүүнд хэд хэдэн нөлөө үүнд үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Бидний аав ээж, өвөө эмээ нар өмнөх үе буюу хуучин соц нийгмээр өөрийгөө тодорхойлдог байсан. Хийж бүтээсэн нь өнөөх соц нийгмийн уур амьсгалаар нэвт шингэсэн. Бас улс орноо хамгаалдаг идеологи гэж байсан. 90-ээд оноос бүтээн байгуулалт, хатуу хариуцлага гэх мэт нь хоцрогдсон суртал болж хувиран, манай ард түмэн дахин өөрийн дүр төрхөө олох шаардлага гарч байгаа юм. Өмнөх үзэл суртал моодноос гарсан боловч, шинээр орлогдоогүй. Эрх чөлөө, ардчилал гэдэг цаасан малгайгаар хөөргөж, өмнөх үетэй түүхэн хүйн холбоо тасарсан. Үүнийг орлох хэрэгтэй болдог- хаанаас тэр амьдралд мөрдөх зарчимтай болох уу? Газраас ургахгүй нь ойлгомжтой. Хэний хэн гэж өөрийгөө хэлэх үү? Шинэ, залуу үеийн өмнө зорилго тэмүүлэл, залгамжилдаг үүрэг нь үгүйсгэгдэж, хэлмэгдээд орхиж байгаа юм. Нэн удалгүй залгамжлах, авч үлдэх, өмнөх үеийн бүтээсэн ажлыг цааш үргэлжлүүлдэг амьдралын хэв маяг ч үлдэхгүй болохыг ойлгож байгаа болохоор, залуучуудын энерги нь дахин дахин дүр төрхөө хайж, хуучин бичиг, хуучин цагт, хуучны хүмүүс, хуучны юм гэж ярьдаг болоод байгаа юм. Гарах гарцаа хайж байгаа туршилтын хулгантай төсөөлж болно. Бас мэдээж хэрэг, манай хүүхэлдэйн засгийн бодлого хаашаа чиглээд, ямар гээч ирээдүй бий болгохыг зорьж байна вэ гэдгээ мэддэггүй нь маш их хор үзүүлдэг. Бас сэтгэл зүйн онцлогийг тооцоолох хэрэгтэй: хүн төрөлхтний 90-ээс дээш хувь саруул шийдвэр гаргаж чаддаггүй юм. Зүрх сэтгэлээрээ саналаа өгдөг, зүрх сэтгэлийн дуудлагаар саналаа өгч, сэтгэлээрээ сонголт хийдэг. Харин толгойгоо ашиглаж, саналаа ухамсартай өгнө гэвэл үлгэрийн далай болж хувирна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: