энхжингийн орны тухай

100 жилийн өмнө Монгол орон буддын 1250 сүм хийдтэй, 100 000 лам хуврагтай, хэдэн сая буддын боть судруудтай, ард түмнээрээ буддын шашныг шүтдэг, нийгэмд нь гэмт хэрэг, нүгэл гардаггүй,   энхжингийньnbsp; ариун орон байлаа. Гэвч 1921 онд Монголд буруу номтнуудын улаан хувьсгал гарч,  дөнгөж шинээр байгуулагдсан ардын намынхан оросын большевик улаантнуудтай хүч хавсарч, нийслэлээс зугатан ирж Хиагтад бүгсэн гамин цэргийн бутцохив. Дараа нь монголын нийслэлийг хятадын гамин цэргүүдээс чөлөөлсөн, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Богд гэгээнийг хаан ширээнд нь залсан гавьяатай Барон фон Унгерн-Штернбергийн армийг ардын намынхан болон большевик улаан арми хүч хавсраньnbsp; бутцохиж, ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг эзлэв. Ийнхүү ардын намынхан Богд хаант Монгол улсыньnbsp; хууль ёсны Засгийн газрыг   зэвсгийн хүчээр түлхэн унагаж, хязгааргүй эрхт  улаантан коммунистуудыньnbsp; харгис засаг  Монголд тогтсон түүхтэй.
Гайхамшигтай судалгааг энд унших

Нийтлэлийг бичсэн илийт хуульч маань алдаатай бичихээс гадна, ямар ч эх үүсвэр дурдсангүй. Гэвч олон талаар маш зөв юм бичсэн байх юм. Тухайлбал:
Харгис коммунистууд монголчуудыг тахал тэмбүүнээс анагааж, харанхуй бүдүүлэг хувь заяатай байх ардуудад эмнэлэг сургууль барьсны төлөө заавал хариуцлага тооцох хэрэгтэй. Эрдэмтэн Владимирцовын бичсэнээр, ардууд толгой дараалан бичиг үсэг тайлагдаагүй, харанхуй бүдүүлэг байсан гэдэг. Харгис коммунистүүдийн хор уршгийг арилгаж, дахин энхжин орон болох хэрэгтэй. Энхжингийн оронд цөөн тооны хэдэн хүн зөвхөн уншиж чаддаг байсан бөгөөд, түүнээс бүр цөөн тооны хүн бичиг үсэг бүрэн эзэмшсэн байсныг бас дурддаг.
Бичиг үсэг тайлагдсан нь мэдээж хэрэг энхжингийн орны илийтийн давхарга. Миний бодлоор эрдэмтэн Владимирцовын дурсамжуудынх нь сонирхолтой хэсэг.

Мөн 19-р зууны дундуур (1838 он) Энхжингийн ариун орноор дайран өнгөрсөн Францын Эварист Гюк ба Жозэф Габэ хоёр аялагч тэмдэглэлдээ энхжингийн орны сургалтын системийн тухай тодорхой бичсэн байдаг. Жишээлбэл:
Хүүхдээ эрдэмтэй хүн болгохын тулд эцэг эхчүүд хүүхдээ дацанд оруулахаас өөр арга замгүй байдаг байж. Дацанд хүүхдүүд хамгийн түрүүнд төвд хятад хэл сурч, олон төрлийн маань цээжилсний дараа гайхамшигтай эрдэмтэй хүн болж, улс орны хөгжилд асар их нэмэр оруулдаг байжээ. Уг нэмэр тэр чигээрээ бөөн бонус: хүүхэдгүй гэр бүлийн төлөө залбирч, маань унших. Хүүхдэд нэр хайрлах, эмчлэх, бичиг үсэг заах, талийгаач нутаглуулах, хуримлах мэт ажиллагаанд оролцдог нэгэн байжээ. Энэ бүгд мэдээж хэрэг төлбөртэйгөөр.

Энхжингийн орны тухай хоёр линк:

Пиүн

Пиүн

~ by AmonRa on June 3, 2011.

31 Responses to “энхжингийн орны тухай”

  1. эхнжингийн оронд амьдрана гэдэг нэр төрийн хэрэг гэсс.. гэхдээ энхжингүй оронд амьдрахад ч бас татгалзах зүйл алгадаа..

  2. үгүй яах вэ тэгээд. Орчлонгийн амьдрал сайнтай муутай. Хүн юу ч гэсэн нэг төрсөн амьдралдаа гэм хийгээгүй байж буудуулах, хоригдох, цөлөгдөх л хэцүү байх. Дээрх зовлонг үзэхгүй бол бусад нь бол яах вэ дээ бас.

  3. @dao: энхжингийн оронд орж байгаа шд- шинэ үеийг англи хятад хэлээр хүмүүжүүлээд л. өмнө нь орос хэлээр. энэ нийтлэлч болохоор төвд хэлээр болгох гээд л. гэхдээ өмнө нь бүх юм сайхан, диваажингийн орон байсан гэвэл маш том эндүүрэл. хүн хүнээрээ л үлддэг. хамаг муутайгаа, сайнтайгаа. “энд нэг хоолой огтлоод, тэнд нэг буудаад, энд нэг дээрэмдээд, тэнд нэг хүчирхийлээд. Хаа сайгүй гурвалжин дөрвөлжин, байн байн төрийн эргэлт гараад л. Өөрөөр хэлбэл, соёлтой иргэншсэн амьдрал өрнөж байв.” хаана ч билээ, уншиж байсан нэг марзан зохиолын энэ хэсэг санаанд орчлоо.

  4. @дадидо: кккк шударга ёс, сайхан амьдрал хүсээд жагссан чинь, өнөөх нь өлсгөлөн болоод хувирдаг Египтчүүд шиг үү. буруутан хайгаад харсан чинь- хэн ч буруугүй. гэтэл сайн харвал, буруутан байдаг л байхгүй юу. ухамсарласан ч бай, ухамсарлаагүй ч бай, хариуцлагаа бүрэн дүүрэн үүрнэ дээ. хүссэн хүсээгүй.

  5. хүн болж төрчөөд.. юу чухал гэдгийг яаж ойлгох ёстойг.. ер нь юм бүхнийг бусдын хүслээр ойлгоод яваад байвал.. магадгүй.. яг тайлбарлах гэсс нэг л чаддаггүй ээ.. оросын нэг цагаач гегералын хэлсэн үг байдын.. “та нар эрх чөлөөгөө худалдаа тарган цатгалан амьдарч болноо гэхдээ энэ нь таануусын амьдралыг тарган шарын амьдралаас нээх ялгаагүй л харагдуулах болно доо”” энтр гэсс утгатай.. энд зөвхөн эрх чөлөө хамаатай биш.. хүнийг тарган шараас ялгадаг зүйл олон байдаг байхаа гэж найдаж байна..

  6. @Дао: Хүн төрөлхтний 90-ээс дээш хувь ухамсартай, холын хараатай шийдвэр гаргаж чаддаггүйг юу гэж бодож байна?

  7. гэхдээ энэ нь бүгд гэсэн үг биш..

  8. Бүгд биш, гэвч маш бага хувь. Дийлэнх нь цатгалан идэх, тайван унтах, сайхан шаалцах л бодолтой явдаг. Малаас ялгаа байна уу.

  9. тэгээд.. тэр нь сайн уу муу юу..

  10. Сайн мууг нь би мэдэхгүй. Харьцуулбал ямар бэ. Өлсөж, хатуу бэрхийг давж сурсан, алсын хараатай хүн, эрх ямбандаа умбасан, тарган цатгалан хүн хоёрыг харьцуулж үзье.

  11. гүү эхлээд тарган шараа ямар нэгэн юмтай харьцуулах хэрэгтэй :р..

  12. ялгаa байхгүй дөө.

  13. Өлсөж, хатуу бэрхийг давж сурсан, алсын хараатай хүн: давуу тал нь: зовлонг ойлгодог мэддэг мэдэрсэн.. төлөвлөгөөтэй.. ирээдүйг бодитоор харж төсөөлөх чадвартай.. гэх мэт.. сул тал: ер нь бол би л гэсэн бодолтой болцым шиг санагддаг.. товчхондоо надад учирсан зовлон бэрхшээл бусдад учраагүй учрах ч үгүй тэхээр намайг өөрөөс минь өөр хэн ч ойлгохгүй гэж боддог.. /үнэн ч байж мэднэ үгүй ч байж мэднэ../.. хэтэрхий ихээр төсөөлж бодож төлөвлөх учраас тооцоолоогүй зүйл гарч ирэхэд сөхрөх магадлал өндөр.. за тэгээд зарим зүйлийг орхигдуулах магадлалтай гэх мэт.. эрх ямбандаа умбасан, тарган цатгалан хүн: давуу тал: тэр өлсөхгүй байна.. за тэгээд санаа зовох зүйл байхгүй.. байгаа нь хоолоо хэрхэн шингээхэв.. /гэснээс энэ яг давуу тал мөн үү/.. сул тал: би лав бодож олж чдахгүй байна.. ирээдүйг төлөвлөдөггүй.. гэх мэтийн л юм байх байхдаа..

  14. миний харьцуулалт бол иймэрхүү л харагдаж байна.. мэдээж шаал дутуу л даа.. кэкк.. гэхдээ би ойлгохгүйм.. эрх чөлөөг нь авий тэгээд чамд илүү сайныг өгий гэж байгаа нөхдүүд.. эрх чөлөөнийх нь төлөө хоолыг нь булаах.. аль нь зөвм.. аль сайн юм.. бага байхдаа бол хэрвээ хүмүүс өөрсдөө мал байхыг хүсэж байгаа бол түүнийг өгөх нь зүйтэй.. гэхдээ гэнэт энэ байдлаа ойлговол болих боломжтой эрхтэй л байх ёстойм болуу гэж боддог байлаа.. одоо хари юу гэж бодохоо ч мэдэхгүйм..

  15. Хатуу бэрхийг давж сурсан хүн өөрийгөө, бас гэр бүлээ хамгаалах чадвар эрх хүнийхээс өндөр үү, буурай юу? Хэн нь түрүүлж хүнд хэцүү нөхцөл байдалд бууж өгөх бол?

  16. санааг чэн тэс хөндлөн ойлгоод байж.. бууж өгөхийн тухайд.. тэгж байж л тэр хатуу бэрхийг туулсан хүний нэг болно биздээ.. өөрөөр хэлбэл ирээдүйд хэзээ яаж гэдэг нь мэдэгдэхгүй зовлон бэрхшээлийг давах чадвараар нь одоо хүмүүсийг үнэлэх нь надад лав утгагүй санагдаж байна.. эсвэл чиний санааг би бүүр тэсийн тэс хөндлөн ойлгочих шиг боллоо..

  17. эрх чөлөө гэдэг эд зүйл биш. Үнэлэх боломжгүй гарт баригддаггүй эд юм мөртөө, асар том үнэтэй. Тэр эрх чөлөөгөө олоод юу хийж, юу бүтээн байгуулах, зорилготой хүмүүст л заяагддаг юм шиг байгаам. Аав ээжээ орхиж, тусдаа гардаг хүүхдийн адил юм уу даа. Тусгаар тогтносон улсад ч бас адил, их хэцүү даваа. Яг л нэг хүний адил жишээ.Зассан: AmonRa хэзээ: 6.6.2011 17:48

  18. Тухайн үеийн энхжингийн гэж нэрлэсэн нь эсрэгээрээ мөлжирсөн улс гэсэн агуулгатай мэт.

  19. тэгвэл зорлигогүйг нь яахав.. тэд зорлигогүй учир тэдэнд эрх чөлөө хэрэггүй гэсэн үгүү..

  20. Бүгдийг сайхнаар төсөөлөн бясалгаж, зөвхөн буян үйлдэхийг сургадаг шашин төвт орон Энхжин байх уу? Эсвэл эрх чөлөөгөө бүрэн илэрхийлэх нөхцөл нь байгаад, илэрхийлснээ хэрэгжүүлэх боломжгүй орон Энхжин байх уу? Аль бүүр зөвхөн эрх чөлөөг хэт хэрэгжүүлэгч орон Энхжин байх уу? хөндлөн орсонд уучилна биз

  21. @Дао: өөрөө юу гэж бодож байна? би нэг жишээ саналаа: 2-р дэлхийн дайны дараа германчуудад суллагдсан хоригдлууд их хэмжээгээр үхэж байсан. Гэнэт маш их эрх чөлөө, гэнэт маш их хоол гараад ирсэн чинь, их өлссөн хүмүүс хамаагүй их хоол чихэн байж идсэнээс болж, хордож үхдэг байсан. Харин тархи толгой нь эрх чөлөөг дийлээгүй болохоор, номхон иргэдийг дээрэмдэн тонож эхэлж байсан.

  22. @Зурай: харьцуулж л ойлгоно доо. хэт их эрх чөлөө сайн уу, аль эсвэл ер эрх чөлөөгүй байсан нь дээр үү. Хоорондоо ямар ямар ялгаатайг ерөнхийдөө төсөөлж байгаа байх, тийм үү. Хэт их эрх чөлөө байж болохгүй, бас хэт бага байж болохгүй.

  23. би бол нэг юмаар шалтаглаж нөгөө зүйлийг нь авах нь буруу л гэж боддог.. би лав бусдын мал байх эрхийг нь өгөх ёстой гэж боддог.. аа харин тэдгээр малнууд ингэж мал байх нь тэнэг юм байна гээд хүн болий гэвэл бас л тэгэх эрхтэй байх ёстой… тэрнээс чи мал шиг сэтгэж байна.. чамд зорлиго алга гээд хүн шиг амьдрах эрхийг нь хааж болкуй л гэж.. энэ нь нөгөө чиний хэлдгээр бусдын үзэл бодлоор ярьж байгаа хэрэг байж мэднэ.. гэхдээ одоохондоо надад илүү дээр санаа алга кккк..

  24. Тухайн нөхцөл байдалд, тухайн тархи, яаж хүлээж авахаас л шалтгаалах байх даа.
    Энэ дээр бичсэнийг уншиж л байна.

    Хэт эрх чөлөө дарангуйлалд, хэт баригдмал бол мөн л дарангуйлалд хүргэнэ.
    Магадгүй зарим тохиолдолд хэт дарангуйлал зүйтэй ч юм шиг.

    За мэдкүээ, надаа ингээл бодоол байхад ямар ч зөв, буруу байхгүйм шиг санагдаад байддын.
    Ерөөсөө ямар ч асуудалд ямар ч оновчтой хариулт байхгүй мэт

  25. @Дао: мал байх эрхийн тухай бид өмнөх сэдэвт ярьж байгаа, тийм ээ. Мал байлаа гээд, буруутах юмгүй. гэвч тэр нь үр дагавартай. хариуцлагыг нь заавал авч байх хэрэгтэй. Үгүй бол, нэг малын эрх чөлөөг харгалзан, бөөцийлээд тойрон гүйгээд байвал бүх сүргийг аюулд өртүүлдэг.

  26. чамд талх байхгүйм чэн чи сахараар яадын гэжийвэл яахуу..

  27. @Зурай: наад хариуг чинь уншаад харин урамшлаа. Наадхыг чинь л хэлэх гээд байгаам- үнэн гээч зүйл байхгүй гэж. Нөлөө, үр дагавар гэж бий.

  28. саахраа талхаар солих😉

  29. @Dao: юмыг нэг томруулж ойроос нэг хараад, холоос жижигрүүлэн харахаар их юм харагддын. би дээр нэг юм бичиж байсан даа. Зөгийний тухай? Зөгийн ард түмэн гэхэд, өөр өөрийгөө хамгаалдаг системтэй. Ерөнхийдөө бол гадны зочдыг бол хөөрхөн дөнгөчихнө. Харин дотроо ялзраад, цадахаа мэддэггүй эр зөгийтэй болоод ирэхээр юу болдгийг би нэг бичиж байсан даа. 😉 http://warrior.blogmn.net/35277/zugiichin-uvuu.html

  30. niit suregt ayultai.. iim ug chen l etsestee yund hurgedegiig ungursun dalan jiliin tuuh haruulah bh gej boddiim.. niitiin erh ashig medeej bgaa.. gehdee tuugeer dalailgan neg hunii huviin erh ashigt haldah n buruu l yum boluu l gej.. mani ch tegeed zsrashgu etgeed bololtoi kekk. mani chinii sanaag oilgoloo.. teher duusgida😛

  31. Za yaamaidaa🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: