хар тамхины тухай

Хэдэн жилийн өмнөөс одоо хүртэл сонингуудаар сонирхолтой гарчиг харагддаг болсон- хэдэн амаараа дуулдаг дуучид гадаадаас хор авчирч, өөрийгөө прогрессын манлай мэт харуулах дуртай байдаг. Яадын, тийм үү. Эрх чөлөө, рок н ролл, юу юу ч билээ. Кинонд харуулж байгаа юм чинь, бид яагаад болдоггүй гэж өөрийгөө зөвтгөх тал бас бий.

Энэ тэмдэглэлээ бичихдээ би хар тамхитай тэмцэхийг уриалахыг бодоогүй. Би лоозон мандуулдаг сурвалжлагч биш. Би чам шиг л залуу хүн. Нэг ялгаа нь мансууруулах бодисын хар гайг маш ойроос харж таньсан. Нэг бол оршуулгын газар, аль эсвэл галзуугийн эмнэлэг хүргэдэг энэ хорыг би үнэн голоосоо үзэн яддаг. Би ямар нэгэн сонин сэтгүүл, киноноос харж энэ үзэл бодолдоо хүрээгүй. Рэйвээр хүтрүүлэн хэрэглэж, амьсгал хураахын наахан хэвтэх андуудаа амилуулахыг оролцож ч байсан. Хэдэн сайхан авьяаслаг зураач найз нараа ч эргэж буцалтгүй алдсан. Мансууруулагч бол хор гэдгийг би ойлгосон. Би өөрөө мансууруулагч ер хэрэглэдэггүй бөгөөд, чамайг бас энэ хорын намагнаас хол байна гэдэгт найдаж байна.
Нусаа хацартаа нааж, үндэстний мөхөл мэтийн донгиорол орилмооргүй байна. Ганц удаа зүлэг татаад, боов нь босохоо больсон хүүгийн тухай ч үлгэр ярихгүй.
Үзэл бодлоос үл хамааран, үр нөлөө нь үнэн болж үлддэг. Чи тэр үнэнийг мэдэх бүрэн эрхтэй.
 
Амфетамин
Хамгийн тархмал хэлбэр нь бол "спид". Хямдхан клубын мансууруулагч. Шөнөжин ядралтгүй бүжиглүүлж чаддаг сэргээш. Дараагийн өдөр нь гайхамшигтай сэтгэл уналт бий болдог. Шээхдээ нэг гоё зүйл анзаарагдана: адреналины шоконд орсон юм шиг, боов чинь ганц хоёр санж болтол үрчийж, жижигхэн болдог. Бас шээх дохиог дамжуулах рефлексийг тархи ихэвчлэн мартсан байдаг. Энэ гайхлыг хэрэглэсний дараа гайхамшигтай шаалцана гэж бодож байвал, бас нэг том эндүүрэл: боов ихэнх тохиолдолд босохгүй, дур тавилт маш сул өрнөнө. Хоёр-гурван цаг зулгаасны дараа, боов ихэвчлэн цус гартал нь майжиж чангаасан байдаг. Удаан хэрэглэвэл, түр хугацаагаар бэлгийн чадавхи алдагдана.

Марихуана, MJ, Зүлэг
Хөнгөн сэтгэцийн нөлөөлөгч. Сексийн мэдрэмж хурцатгадан өргөтгөдөг боловч, орон дотор идэвхгүй болгодог талтай. Зарим иргэд зүлэг татсаны дараа чалх сайжирдаг гэж үздэг. Энэ бол дэмийрэл. Зүлгэнд мансуурсан нөхрийн хувьд цаг хугацаа харьцангуй ойлголт болж хувирдаг. Мансуурсан нөхрийн толгойнд маш их бодол төрдөг бөгөөд, бодлын урсгал гээч юм болдог. Тэр нь гол мөрөн шиг урсаад ороод ирдэг. Зарим судлаачид үрийн шингэний бүтцийг өөрчилдөг гэж үздэг боловч, зүлэг таталт тархсан Энэтхэг аль эсвэл Ямайкын арлуудад тахир дутуу хүүхдийн тоо бусад орныхтой адил байдаг.

ЛСД
Маш хүчтэй мансууруулагч, хий юм үзэгдүүлэгч. Чалх сайжруулагч биш- зөвхөн бүрэн солиорсон нөхдүүд л сексийн өмнө хэрэглэнэ. Учир нь уг шүлт тархийг олон юм үзэгдүүлж харагдуулдаг: нирванаас эхсүүлэн, чийгийн хорхойгоор дүүрсэн тамын ероол хүртэл. Хордсон нөхцөлд удаан хугацаанд бэлгийн чадавхгүй болдог. Зарим эрдэмтэд ЛСД-г мутаген буюу зургаан гартай, нэг нүдтэй хүүхэд төрүүлэхэд хүргэдэг гэж үздэг. Гэвч тэр нь батлагдаагүй. Заримдаа ЛСД -ийн оронд ДОБ зарагддаг. ДОБ-ыг хэрэглэсэн хүн нь олон арван цагаар төмс шиг амьгүй, хэвтээ байдалд орж ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй. Дороо баагаад шээгээд хэвтдэг. Бас зүрхний хэмнэл алдагдаж, хөгшрөлтийг хурдасгадаг. Удаан хэрэглэвэл, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт амаараа хөөс гаргаж тоглоход хүргэдэг.

Кокаин, Кокс
Бага хэмжээгээр уг мансууруулагч эр хүний гормон буюу тестестероныг идэвхжүүлж, дур хүслийг бадраадаг. Үүнийг өвгөн Фройд жишээ нь, кокс үнэрлэсний дараа босох ёсгүй боов нь боссоныг, олон цагаар харж ажиглан суух дуртай байсан юм. Бүх юм анхандаа гайхалтай санагдана: дур хүсэл гэж бөөн бонус. Бас дур тавилт бол бөөн гайхамшиг. Тэр бол мэдээж анхандаа. Дараа нь хүсэл хөдлөхөө больж, дараа нь дур тавилт эрс буурдаг. Мөн уг мансууруулагч нөхөн үржилтэд сайнаар биш, харин ч эсрэгээр эрэгтэй хүний үрийн шингэнийг алж эхэлдэг. Эцэстээ боов босохоо больдог. Аз болж, энэ хогыг хаясан хүний бие организм хэвийн ажиллагаанд орж, хэсэг хугацааны дараа нийгмийн идэвхтэй эрэг шураг болж явдаг. Гэвч донтоогүй нөхцөлд. Донтсон нөхцөлд маш амархан сэтгэл мэдрэлийн эмнэлэг хүргэж өгдөг.

Мөөг буюу Псилоцибин
Хордолтын хамгийн том аюултай мансууруулагч. Ой хангайн бэлгийг хүртсэн нөхөр секс хийх битгий хэл, өөр өөрийгөө үзэн ядаж эхэлдэг тохиолдол бий. Үүний оронд өнгөлөг даавуу, аль эсвэл хас тэмдэгтэй хээ угалз харж суудаг.

Хероин, Эйч
Эйчээр дөнгөж эхэлж байгаа хүн л сексийн тухай ярьдаг. Хоёр удаа хэрэглэсний дараа мэргэжлийн хүн болж хувирч, ганц тарианы төлөө эх орон ээж ааваа доозоор солиход бэлэн болдог. Системд суусан бол, хүн төрхөө бүрэн алддаг. Эцэстээ зөвхөн дооз олох л ганц бодол толгойнд нь эргэлдэж, гаргасан хүүхэд өөрөөс нь ихэвчлэн ганц хоёрхон сараар л илүү амьдардаг.

Экстаси
MDMA-г кинонд харуулахдаа сонин юм харуулдаг. Тэврэлдэж, хайр майр болоод ч байх шиг. Гэвч дугуйчид ихэвчлэн зөвхөн үнсэлцэх, нэг нэгэндээ хайр халамж гаргахаас цаашгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн тэврэлдэж, нэг нэгнийхээ толгойг илэх, эсвэл бүжиглэж эхэлдэг. Бүжиглэх үзэгдлийн гадна мансууруулагч эмпатик эффект бий болгодог. Гэвч, ихэвчлэн MDMA-аас гадна зарим худалдаачид эфедрин, амфетамин, заримдаа хархны хор хийх тохиолдол бий. Энэ тохиолдолд жижигхэн боовоо ил гарган, жорлон тэврэн амьсгал хураах боломж бий. Хэсэг хугацаанд хэрэглэсэн хэрэглэгчид ухаан муутай, тахир дутуу хүүхэд төрүүлдэг.

Первитин, Айс
ие организмыг маш богино хугацаанд дотор сүйтгэдэг хэрцгий эд. Бүрдүүлэгч нь элдэв хлорид, гидрохлорид ордог тул маш хямд. Араатан шиг дур хүсэл бий болгодог. Энэ новшийг тарьсан хүн олон цагаар шаалцах, аль эсвэл гар хангалга хийж суудаг. Энэ бол нийгмийн ероолын мансууруулагч. Удаан хэрэглэсэн хүний бие организмын, тархины үйл ажиллагааны дийлэнх систем эргэн буцалтгүй үгүй болдог.

~ by AmonRa on July 4, 2011.

8 Responses to “хар тамхины тухай”

  1. aimr aimr.. ene horiig hereglej teruugeer ongirdog humuusiig yaltai ch bilee

  2. хар тамхиын талаар би амьдрах тасалбар гэдэг киног үзээд ерөнхийд нь ойлгосон, хар тамхинд донтсон хүн түүнээ дахин хэрэглэхийн тулд гэмт хэрэгт татагдан ордог. төрөл ялгааг нь нэг их сонирхож уншсангүй, гэхдээ үүнийг сонирхож байгаа хүүхэд залуучуудад хэрэгтэй мэдээлэл байна. сэтгэгдэл гэж байхгүй хариулт гэж байхаар нь тэнд бичив.

  3. yooooo aaiimaar Teed ter tataad bgaa, dontoh geed bgaa ulsuud ene ur dagavarii n meddeg l baimaar. Bi lav huvidaa hamgiin ih huvia hicheesen humuus l har tamhi tatah sonirholtoi bdg bh gj uzej bgaa

  4. зарим хүмүүс оюун ухааныг, хүлээн авалтын рецепторыг өргөтгөдөг гэж үздэг болохоор татаж тарьдаг юм. эцэстээ нэг мэдэхэд донточихсон сууж байдаг юм. мэдлэггүйгээс үүдэлтэй.

  5. би тамхи татдаг байлаа.. одоо бол үгүй.Нэг л өдөр хаясан.. Харин хар тамхийг яах бол.. кокайн-ийг нэг удаадаа хэрэглэж болохгүй юмуу ккк

  6. опиумыг манайд хар тамхи гэж нэрлэж заншсан. мансууруулах бодис гэвэл дээр байх. зүлэг энэ тэр бол нээх аймшгийн хоргүй ч, ер нь хол байсан нь дээр найзаа. шал дэмий мөнгөний гарз. урууддаг зам нь зүлгээс л эхэлдэг юм байна лээ.

  7. Архи гэдэг том мансууруулагч байна даа монголд. Таашаалаасаа хэтрээд өвчлөл болчихсон. Архи уугаад зориг орно дугаарыг нь авч чадахгүй байсан хүүхнийг дугаарыг авна, цаашаа даварна, гэнэт ойр дотны хүмүүс нэг их сонин санагдаж эхэлнэ. Ойр дотны хүн гэхээсээ шал өөр хувь хүмүүс болж санагдана. Танихгүй хүмүүс ч юм шиг.

  8. Төрөл ангилалыг сайн ойлгомжтой бичсэн байна. Холуур явах минь…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: