гири сэтгэхүйн тухай

Эртний цагаас эхсүүлэн япончууд өөрийн толгойгоо засах, биеэ зөв авч явах талаар бодож эргэцүүлдэг байсан. Үүний нэг амьд жишээг хардаг юм байна.
Нинжё гэж япон үг монгол хэлний Нинжин гэдэг үгтэй утга ойролцоо үг бололтой. Уг нинжё гэдэг үгийн утга нь өрөвч зөөлөн сэтгэл, эцэг эх үр хүүхэд хоорондынх нь хайхран хамгаалах сэтгэлийн илчлэл юм. Уг ойлголт нь хөрш саахалт айлуудад хамаардаг бөгөөд, хөршүүд нэг нэгэндээ гири гэдэг мэдрэмжтэй болжээ. Гири гэдэг нь нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хариуцлагаа биелүүлэх сэтгэхүйтэй болгожээ.

Уг гири гэдэг сэтгэхүй нь эртний цагийн самурай сэтгэхүй шиг, замхарч үгүй болоогүй юм байна.  Сургуулийн сурагчидад, нэг их сургуулийн нэг жилийн төгсөгчдөд, үйлдвэрүүдийн эрхлэгч ажилчдын хооронд, баг хамт олнуудын дунд гири сэтгэхүй бий болсноор, нинжё ба гири хоёр эдийн засгийн ойлголт болон хувирсан байх юм.

Танилцсан хүн маань хижээлдүү насны японы тариачин хүн юм. Миний адил, Европт дулааныг хэмнэгч технологи судалж байгаа бөгөөд, хэсэг өөртэй нь ярьж зогсох боломж олдлоо. Мань эр өөрөө 50 мянган тахиатай бөгөөд, дулааныг хэмнэх нь өөрт нь асар ашигтай.
-Та тэгээд их ядрах уу? Өндөг гэж хурдан мууддаг бүтээгдэхүүн болохоор, хадгалахад их хэцүү байх даа? гэж жаахан шалгаав.
-Юунд нь ядрах уу? Хоол ундыг нь зөөн гэж их юм болохгүй.
-50 мянган тахиаг хооллоно гэж их юм байдаг байх даа. 
-Ноён Хосода (хөрш нь) тусална. Тэр хүн тахианы хоолыг хариуцсан хүн. Хөрш маань өглөө болгон ирж, ачаагаа буулгадаг юм.
-Туслахгүй бол яах уу?
-Туслахгүй гэж юу гэсэн үг үү? гэж тариачин гайхсан янзтай өөдөөс асууж байх юм.
-Гүй яахав, тахианы хоолыг авчрах боломжгүй, аль эсвэл ирэхгүй бол. Тээвэр тасалдлаа гэхэд, тэр олон амьтан сүйд болно биз дээ.
-Яагаад тэр билээ. Заавал ирнэ.
-Жишээ нь өнгөрвөл яах уу?
-Тэгвэл ноён Хосодагийн эхнэр нь авчирна! гэж ойлгомжийн зүйл тайлбарлаж байгаа шийнжтэй, гайхаж намайг харж байх юм.
-Эхнэр нь нөхрөө оршуулна биз дээ?
-Ноён Хосодагийн хүү нь аваад ирнэ.
-Хүү нь эцгээ оршуулах хэрэгтэй бол?
-Хосода ноёны ажил нэгтэн, аль эсвэл хөрш нь аваад ирнэ.
-Та тэгвэл их хатуу гэрээ хийдэг байх даа?
-Бид гэрээгээр яадаг юм? Ноён Хосода надад өглөө болгон авчирна гэж амласан. Амласан бол, заавал ирнэ. Өндгийг бас бөөний компани ирж авдаг. Бас гэрээгүй ажилдаг. Хэзээ ч хоцорч, оройтож байгаагүй.

~ by AmonRa on July 7, 2011.

35 Responses to “гири сэтгэхүйн тухай”

  1. ninjin gej ypon helend yag ter heveree luuvan gesen ugshte

  2. ninjo гэж үг бий юу? би япон хэл мэддэггүй болохоор, худлаа шаасан ч байж мэднэ шүү. сонсголоороо бичсэн.

  3. ninjo гэж үг бий, chi unen shaajee…

  4. 人参 ninjin – лууван
    人情 ninjyo – өрөвч, нинжин сэтгэл

    гэвч 義理と人情(giri & ninjyo)гэвэл япон хүмүүсийн сэтгэлгээний томоохон ойлголт болоод явчихна. Гири нь тухайн хүний хийх ёстой зүйл(нийгэм хий гэж тулгах зүйл), нинжёо нь хүний сэтгэлийн хөдлөл, хүүхэд өвдөхөд уйлдаг шиг энгийн сэтгэлийн хөдөлгөөнийг хэлнэ.

    за тэгээд энэ хоёрын зөрчилдөөн уран зохиолын нэг том сэдэв дээ хэхэ… залуу нэг бүсгүйд хайртай. даанч аавынхаа копанийг дампууралахгүйн тулд баян айлын хүүхэнтэй сууж таарах гээд байдаг. нинжёогоо бодвол хайртай бүсгүйтэйгээ сууна, гэвч тэдний гэрийн төлөө олон жил зүтгэсэн ажилчид гудамжинд гарахыг бодохоор гири-гээ эрхэмлэж баян айлын бүсгүйтэй сууна. hmmm яах уу? энэтхэг кинонд ийм тохиолдолд мэдээж хайртай хонгор түүнтэйгээ хувь заяагаа холбоно. япон кино бол мэдээж гириг сонгоно. гири-гээ яаж биелүүлэх нь гол сэдэв юм чинь.

    дээр үед бол эзэн ноён самурай, өнөө үед компний ажилчид, якүза нар…этр төрөл бүрийн гири холбоосын тухай гөө бөн олон ном, кино…

  5. btw, Овчинниковын “Ветка сакуры” биш бээз… төстэй санагдлаа

  6. Сүрэн, чи шүү.Гири гэдэг үгийн тухай би өөрөө Хагакурэ-гээс анх мэдэж авсан юм. Түүнээс хойш тулааны урлагийн тухай судалгаа, гар авлахуудаар явсаар, урлагийн бүтээлүүдэд нь шингэсэн байдгийг олж харсын. Их сонин юм байна лээ. Дараа нь соёлын тээгч нартай ярилцахаар, асуух юмтай л байдаг юм байна лээ. Япончуудын сэтгэлгээний онцлогийн тухай хэдэн зохиолч нар нь их давгүй өгүүлдэг- Фриска гишүүн хэдэн өгүүлэг орчуулж байсан санаж байна. Өөрөө японд удаж байна уу? Тэдний тухай тэмдэглэл хөтөлдөг бол, танилцуулаач? Зассан: AmonRa хэзээ: 8.7.2011 16:10

  7. @Suren: дуулаагүй юм байна. всеволод овчинников гэж хүн мөн үү. хайгаад үзлээ, уншиж болохоор юм байна. tnx Сүрэн

  8. Хариу баярлалаа, японд сурч ажиллаад.. хэхэ гайгүй удаж байгаа. японы тухай тэмдэглэл хөтөлнө гэхээс ганц хоёр юм орчуулах аяддаг, бас бус юм эндээс уншиж болно: http://surensuren.blogspot.com/

    Тийм Всеволод Овчинников мөн. Чиний бичлэг энэ номын нэг хэсэгтэй төстэй санагдаад, гэхдээ сайн бодоход гэрээгүй ажилладаг япон хүнтэй ийм яриа гадны олон хүн өрнүүлж гайхаж бичсэн байж таарна. Энэ номыг гурван япон хүн япон хэл рүү орчуулсан, зохиогчийг нь Накасонэ үнэлээд сүйд болж байсан. Япон хүмүүсийн сэтгэлгээг маш сайн гаргасан гэж боддог. Гэхдээ нарийн ярьвал эдийн засгийн уналтанд орохоос өмнөх, япон компаниуд дэлхийд мандаж байсан bubble үеийн япон голлоно. гэхдээл авах юм их..

    хагакурэ бас юм бодуулна шүү🙂

  9. овчинниковын тухай чамаас л дуулж байна. азийн түүх соёлыг ойролцоогоор 3-4 жилийн өмнөөс л сонирхож эхэлсэн. хагакурэ, мусаши миямотог уншсаны дараа л хятад япон гэж хардаг болсон юм л даа. хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь хаяж гээх нь дээр. тэрнээс би европын түүх, соёл, техникийг л сонирхож ирсэн юм. өнгөрсөн жил энд амьдардаг нэг япон эмэгтэйтэй танилцаж байсан юм. тэр өөрөө киото хотынх юм гэнэ лээ. тэгээд их сонирхолтой нэг юм ярьж өгсөн: киото хотынхон хэн нэгнийг урихдаа, цагаан будааны бөмбөг (хоол бололтой) идье гэж уривал, цаашаа зайл утгын үг байдаг гэж хэлж байсан. тэр үнэн үү

  10. миямото, хагакүрэ… дайчдыг сонирхсон байна тээ🙂

    киотогийнхон… хэхэ нэг тиймэрхүү.. гэхдээ дээрхи жишээ бол гэрт хүн ирээд хэрэг явдлаа ярьж цай уусны дараа гэрийн эзэгтэй бүбүзүкэ(ぶぶ漬け) идэх үү гэж байвал, за ингэсгээд яв даа гэсэн утгатай… урихдаа ч тэгэж урихгүй л дээ кк

  11. яг наадах чинь! хэхэ англиар муу ярьдаг хүн байсан юм. нөхөр нь японоор ярьдаг юм байна лээ. нэг бол буруу ойлгосон, нэг бол буруу яриад, буруу ойлгосон ч байж мэднэ.

  12. Киотогийнхны энэ яриа нэлээд нэртэй, япон хүмүүс өөрсдөө ч их ярьдаг. бид жинхэнэ бодлоо(honne) гэр бүл, найз нөхөд зэрэг итгэсэн хүндээ л хэлдэг, бусад хүмүүст хэлэх ёстой зүйлийг (tatemae) л хэлнэ. Харин Киотогийнхан биднээс илүү, бүр аймаррррр жинхэнэ санааг нь ойлгоход бэрх улс гээд л …

  13. хуучин нийслэлийнхэн зиндаа зааж байгаа юм байх даа? бусад нь хөдөөнийнхөн гээл…

  14. Гири гэдэг үгийг Хагакурэд: Ноён Наошигэ: "Гири шиг өөр гүн мэдрэмж үгүй. Заримдаа, бүр үеэл дүүгийнхээ өнгөрснийг дуулаад ч, нулимс унагмааргүй байдаг. Гэвч тавь, эсвэл зуун жилийн өмнө амьдарч байсан таньдаггүй, ямар ч төрөл садны холбоогүй хүний тухай дуулаад, нулимс унагахад гири хүргэнэ" гэж хэлжээ.

  15. Сайхан яриа болж байна даа🙂 Гиригээ эрхэмлэнэ ээ😀

  16. хэхэ хуучин нийслэлийнхэн (Кёотогийнхан) бардам гэдэг шүү… Ноён Наошигэгийн гири-гийн тухай энэ үг… орос, англи орчулга нь таны орчуулагатай яг адил. Харин японоор уншихаар арай ондоогооор буух юм… Утгачилбал, “Үеэл ах дүү зэрэг садан төрлийнхөө нас барсныг дуулаад нулимс ч унагахгүй тохиолдол байх атал, ямар ч хамаагүй, уулзаж учраагүй 50 юмуу 100 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн гири-ний гүн гүнзгийг мэдээд өөрийн эрхгүй мэлмэрнэ. Зүйрлэвэл, бидний багын дайны тухай кинонд… үхэхээ мэдсээр байж найзаа аврах гэж ил гарч дайсны суманд шүршүүлдэг, шатаж буй танк уруу ордог, шархдсан ч фронтын зүг мөлхдөг, сүүлийн талхаа хууваадаг, найзыгаа авраад нас бардаг… зэрэг scene үзээд бид уйлдаг байсан даа. Түүн шиг Наошигэ ноён эртний хүмүүсийн тийм үнэнч шударга, чин сэтгэл, ачийг хариулах, амиа золиослох… зэрэг явдлын тухай ном судраас уншаад нулимс дуслуулсан болов уу… гэж бодогдоно. Гэхдээ Хагакүрэг орчуулах хүмүүс үнэн мундаг япон хэлтэй тул… би хамаагүй ингэж бүлтэрч болж байна уу, үгүй юү… Япон найзаасаа асууж байгаад үнэн зөв хариуг болгооё. Аягүй бол маргааш сорри соори гээд шараа болж мэднэ kkk. P.S. дайны тухай кино үзэж өсөөгүй соц үеийн хүүхэд биш бол сорри шүү, гэхдээ эгээгийнхээ хэлэх гэснийг ойлгосон гэж бодно🙂

  17. орчин үеийн япон хэлээр бичигдсэн эх: 鍋島直茂がある時、こんな事を言ったのだそうだ 「”義理”とは不思議なものだ。 わしは従兄弟などの肉親が死んでも涙も流さない事があるのに、縁もゆかりも無く、 見たことも無い50年、100年も昔の人の話を聞いては、その義理の深さに落涙してしまう。」 даанч хуучныг нь олсонгүй.

  18. тийм, англи орос хоёр хэлний нэг ийм дутагдал (нөгөө талаас давуу тал) бий. энэ их анхаарал татахаар үг байсан, зөвхөн каратэ-гээс л дуулсан болохоор (маваши-гири, мае-гири гм.) энэ юу хэлээд байна гэж хайгаад эхлэхэд, энэ нөхрийн хэлсэн нь таарсан юм. Нэг талын, япончууд их сентиментал юм шиг санагдсан? Үнэн үү. жаахан сонин юманд уярч хайлдаг? Энэ сэтгэл хөдөлгөөн гэхдээ надад их танил- “судьба человека” гэж хуучин зөвлөлт кино байдаг даа. Тэр xаруулдаг хүнлэг сэтгэлийг харах болгонд нүдэнд нулимс цэлэгнээд л… Гол нь, мэдрэмжээ уншвал, нээг их сүрхий хайрлаж өрөвдсөндөө ч биш. Ойлгож гэх үү дээ… Сүрэн, чамд Хагакурэ орчуулах бодол үүсэж байгаагүй юу? Монгол хэл судлал, хэлийг баяжуулаханд оруулах хувь нэмэр гэж маш их гарна даа.

  19. "Fьrst Naoshige sagte einmal: "Es gibt nichts, das so tief empfunden wird wie das Giri. Es kommt vor, dass ein cousin stirbt, und ich fьhle nichts. Aber dann hцre ich von einem Menschen, der vor 50 oder 100 Jahren lebte, von dem ich nichts weiЯ, auЯer dass ich nicht mit ihm verwandt bin, und ich muss – aus einem Gefьhl von Giri – weinen." "Lord Naoshige once said, "There is nothing felt quite so deeply as giri. There are times when someone like a cousin dies and it is not a matter of shedding tears. But we may hear of someone who lived fifty or a hundred years ago, of whom we know nothing and who has no family ties with us whatsoever, and yet from a sense giri shed tears." энэ хоёрыг уншаад, чиний бичсэнийг уншаад харьцуулахаар тэс өөр хоёр юм уншсан юм шиг.

  20. >and yet from a sense giri shed tears.” энэ хэсгийг юу гэж ойлгохоос л бүх юм шалтгаалах байхаа…энэ хүртэл япон эхтэй зөрөх юм байхгүй, харин энэ хэсэг л … хагакүрэгорчуулна гэж бодож байсангүй… эртний зохиол номоос шууд айгаад л үстэй толгой арзайчихдаг🙂 Судьба человека – гоё зүйрлэжээ. Гоё кино тээ, уйлаад л үздэг байлаа. p.s соц үеийн хүүхэд байхнээ🙂 одоогийн зарим 16-20тай хүүхдүүд дайны тухай кино гэхээр Шиндлэрийн цэсийг л хэлдгийм байна лээ

  21. Сайхан наадамлаж байна уу? Япон хоёр хүнээс асууж лавлалаа. Нэг нь Наошигэ ноёны уугуул нутаг Сага мужийн хүн. Сагад Хагакүрэгийн ишлэл бүхийг хөшөө баримал энд тэд элбэг байдаг гэнэ. Гол яриандаа орвол 50, 100 жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн гири нь илүү бат, гүнзгий байсан тул Наошигэ ноён түүнд сэтгэл хөдөлж (дээр үеийн хүмүүс үнэхээр мундаг байжээ гэж) нулимс дуслуулна гэсэн утгатай гэж байна. Тиймээс орос, англи орчуулга нь дутуу дулимаг болж таарлаа.

  22. сайхан сайхан. үнэндээ ч наадсан юм байхгүй дөө. би угаасаа нээг их баярлаад, гүйгээд байх дургүй талдаа хүн. өөрөө сайхан наадаж байна уу? хагакурэ яаж яваад тэгж өөрчлөгдсөн бол. утгын хувьд нээг их ялгаа байхгүй ч, уянгалуулсан бололтой. япончууд өөрсдөө тэгж засварласан байж болох уу. аан, надад нэг юм асуухаа яг мартах гэж байна. горин но шо гэж яг ямар утгатай бэ. 5 бөгжийг хэлээд байна уу, аль эсвэл дэвжээний 5 гортиг хэлээд байна уу? энийг сайн ойлгоогүй- ихэнх европ хэлний тайллууд нь зүгээр л ring гэсэн үгээр бичээд л болоо.

  23. Cайхан, сайхан, ажлаа хйисэн шигээ л🙂

    Хагакүрэгийн гиригийн тухай тэр хэсэг утгын хувьд ялгаагүй гэж хэлж болохгүй байхаа…
    япон эхийг нь харвал
    ” …. Гэвч тавь, эсвэл зуун жилийн өмнө амьдарч байсан танихгүй, төрөл садны холбоогүй хүмүүсийн гири сэтгэлийг мэдээд нулимс унагана”
    гэж бууж байна.

    Өнөөгийн японд горин гэвэл ихэнхи хүмүүст олимп л бодогдох байх🙂 Рин гэдэг нь угтаа цагираг, дугуй гэсэн утгатай үг…
    Горин но шо-г сайн мэдэхгүй тул гүүглэдэхэд бурхны шашны таван махбод (санскритээр “panca-dhatavah” буюу “five elements”)-с гаралтай гэнэ. Газар, ус, гал, салхи, тэнгэр (空) гэх юм. Гэхдээ тэнгэр гэдэг ханз давхар “хий хоосон” гэсэн утгатай тул таван махбод гэхээр “хоосон” буюу “орон зай” гэсэн утгатай болж таарах байх

    энэ таван цагираг нь “Горин но то” хөшөөнд илэрхийллээ олсон байна:

    http://www7b.biglobe.ne.jp/~boso/ohakanorekishi_11.html
    http://ja.wikipedia.org/wiki/%E4%BA%94%E8%BC%AA%E5%A1%94

    доод дөрвөлжин нь
    газрын цагираг
    дугуй нь усан цагираг
    гурвалжин нь гал цагираг
    тал сар нь салхины цагираг
    хамгийн дээрхи нь орон зайн цагираг

    гэнээ🙂

  24. аан, яг наад ханз нь надад сонин байсын. таван гортиг гэж орчуулж болох байх нь. мусаши миямотог англи герман оростой тулгаж орчуулж байгаа юм. ихэнх махбодийн тайллын учрыг нь мэдээд байгаа хэрнээ, зохиолын нэрнийх нь утгыг ойлгож өгөхгүй, хэцүүдсэн. цагираг хэлээд байна уу, бөгж хэлээд байна уу, аль эсвэл дэвжээний гортиг хэлээд байна уу гээд бөөн асуудал. бас цаана нь суварга босгодог байсан байх нь. хагакурэг орчуулаад л орхиоч. яадын, анхны хувилбар гээд гаргаад л ирэхгүй юу. засаж барих энэ тэр хүмүүс олдоно шдэ. чи зохиол орчуулахдаа сайн л юм байна лээ шдэ.

  25. герман хэлтэй юмуу, мундаг юмаа ! Рильке асуугаад амар заяа үзүүлэхгүйээ одоо ккк

  26. асуугаад нэмэргүй дөө, би яруу найраг ойлгодоггүй юм.

  27. өөө…

  28. техник, технологи, түүх гэх мэт шинжлэх ухааны чиглэлүүд л сонин байдын. тиймэрхүү юм л ойлгоно уу л гэхээс… барьцтай, тодорхой, ойлгомжтой, баримттай, эх үүсвэртэй байх тусам сэтгэл хөөрөөд байдын. яруу найрагчид өөрсдөө яг юу хэлэх гээд байгаагаа мэддэггүй юм шиг. тоотой хэдэн яруу найрагчид л давгүй санагддын. за үнэндээ уран зохиол, яруу найраг үздэггүй юмөө. ажиглавал, амьдрал дээр ихэвчлэн шал өөдгүй зантай хүмүүс байдаг. бас бодлынх нь урсгалыг нь дөрөв таван мөрөөс цааш дагаж чадахаа больдог тохиолдол бий. танка, хайку этр л гайгүй гэхээс. аан, вильям блэйк их давгүй уншигдаж байсан.

  29. hehe технари vs гумманитарии gej munhiin margaan baihiimaa kkk

    bi shuleg mundag sonirhoj gaviagui l dee… germanaas Rilke taalagddag, daanch yanz buriin nayaad orchuulgatai tul tsaad ehiig ni tusuuluhed hetsuu… tegeed l german heltei humuust ataarhaad l …

    вильям блэйк… anha, sonirhonoo

  30. ene setgegdeluudiig n amtarhan unshivshd…

  31. @Сүрэн: үнэн шүү. Одооны Монголын байдлыг ажиглавал, улам сайн харагдаад байдын. Xүмүүнлэгийнхэн бүгдийг сөнөөх гээд л. Техник технологийнхон барьж босгох нэг нь болохоор, дургуйцаад л. тэгээд чи өмнөх асуултанд хариулсангүй: хагакурэгийн тухай.

  32. @Дао: би ч бас, сонирхолтой хүн ороод ирсэнд баярлаад л сууж байна.

  33. saikhAN YARILTSLAGA BOLJEEE SONIRKHOLTOI BLAAA BAS YM OILGOJ AVLAA GOODLUCK

  34. @ Xүмүүнлэгийнхэн бүгдийг сөнөөх гээд л yanaa.. хүмүүнлүэг чиглэлийн хүний хувьд зад эсэргүүцнээ … хэхэ гэхдээ энэ тухай мортаал комбат өргөн уудам нэтийн талбарт удаа болоод өнгөрчээ kkk: http://forum.ixbt.com/topic.cgi?id=15:31732 http://lingvoforum.net/index.php?topic=18006.0 тэгэхээр нэмэрлээд яахийн тээ…🙂 @ тэгээд чи өмнөх асуултанд хариулсангүй: хагакурэгийн тухай hmmm… юу билээ… гиригээс өөр асуулт байлуу…sorry

  35. neeree deer puuuh gej bishirsenee bicheegui orhigduulj. Musashig orchuulna gedeg sugoi ! Amjilt !!! P.S. orchuulga tesen yadan huleej baina.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: